Жирэмслэлт

Хэвийн төрөлтөнд бэлтгэх алхамууд

Ямарч эм, тариа, өвчин намдаалт хэрэглэхгүйгээр үтрээгээр төрөхийг хэвийн төрөх гэнэ. Төрөлт бол өвчин биш байгалийн жам ёсны процесс эмэгтэй хүний түүхэн дэх хамгийн их өвтгөдөг зүйлийн нэг боловч танд аз жаргал мэдрүүлсэн гайхалтай мөч

Та хүүхэд хэвийн төрүүлэх “спорт”-ын дээд амжилтыг тогтоохын тулд мэдээжийн хэрэг сайн бэлтгэл хэрэгтэй. Таны хэвийн төрөх эсэх нь бусдын буруу ташаа мэдээллээс биш, өөрийн биетэйгээ хэр зэрэг ажиллаж сурсан, өөртөө итгэлтэй байгаагаар шийдэгдэнэ. Байгалийн төрөлтөөр амжилттай төрөхөд гарцаагүй тохиолдох өвдөлтөнд хариу үйлдэл өгөх таны төлөвлөгөө маш чухал.

 Эрсдэл багатай төрөхийн тулд эх хүүхэд  хоёрт тав тухтай тайван орчин хэрэгтэй.

Төрөх үеийн өвдөлтийг багасгах зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулж төрөх хугацаанд хэрэглэх зарим аргыг энд бичлээ.

Амьсгалах

Амьсгал бол төрөлтөнд бэлтгэх хамгийн сайн арга. Амьсгалах нь бидний бүх булчинг хөдөлгөж, бүх биеийг сулруулж тайвшруулдаг. Гүнзгий амьсгаа авалт нь базалтыг багасгаж өөр зүйлд  анхаарахад тустай байдаг.

Массаж

Танд массаж хийх нь тааламжтай бөгөөд хүчтэй тайвшруулах нөлөө үзүүлдэг. Нөхөртэйгээ хамтран ямар массаж өөрт хэрэгтэйг олж мэдэх хэрэгтэй. Жирэмсний сүүлийн сард хярзанд оливийн тосоор массаж хийх нь хярзан урагдахаас сэргийлж чаддаг.

Бөмбөгтэй дасгал

Бөмбөгний ойх хөдөлгөөн нь гэдэс ба хөлөнд даралт ирэхгүй байхад туслах ба эргэн тойронд эрч хүчээ үрэлгүй хөдлөхөд тустай.

Тайвшрах

Та тайвшрах дасгалыг сургалтын төвүүд дээр  багшийн хяналтан доор хийж эсвэл хальс бичлэг ашиглан өөрийнхөөрөө хийж болно. Тайвширч сурснаараа эмийн мэдээ алдуулалтыг бууруулж чаддаг гэсэн судалгаа байдаг.

Анхаарал төвлөрөх

Базалт өвдөх үед хямраад өвчинд шаналсан мэт байж болохгүй. Өвдөлтөө намдаахын тулд оюун санаагаа өөр юманд төвлөрүүлж сурах хэрэгтэй. Ингэж сурсанаараа өөрийгөө зөв хянаж хэвийн төрнө.

Ус

Ус таны ядарсан булчинг амраахад маш чухал ач холбогдолтой. Боломжоороо та шүршүүрт сайн орж, усанд сайн сэлэх хэрэгтэй. Зүгээр л устай онгоц ямар гайхалтай байхыг бодоод нэг үзээрэй . Тэр ч байтугай эхчүүд усанд төрдөг гэвч ийм боломж манайд огт байхгүй.

Уух юм

Марафон гүйх эсвэл явган аяллаар явахад зарцуулсан энергиэ нөхөхөд савтай ус  юм уу , спорт ундаа хэрэгтэй байдгийг бид мэддэг. Яг үүнтэй адил төрөлтөнд бэлдэж энерги хадгалсан байх хэрэгтэй. Төрөлтийн үед жүүс уух нь сэтгэл санааг сэргээж, эрч хүчийг нэмж өгдөг.

Халуун ба хүйтэн жин

Дулаан эсвэл хүйтэн жин нь булчинг хурдан чангарахад туслах мөн эрч хүчийг сэлбэхэд тустай. Халуун ба хүйтэн жин тавих цэг нь нуруу, хүзүү ба духанд байж болно.

Төрөхөд ямар нэг ид шид шиг цагийн хуваарь байхгүй. Зарим нэг эмэгтэйн төрөлт хэдхэн цагийн дотор явагддаг байхад зарим нь бүхэл өдөржингөө түүнээс удаан төрөх нь хамгийн аюулгүй. Ямар тохиолдолд аюултай байдаг вэ гэвэл эмэгтэй хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавихгүй, эсвэл ямар нэг юм буруугаар эргэхэд эмнэлэгийн тусламж авахаас татгалзсан тохиолдолд  эх хүүхдэд эрсдэлтэй. Төрнө гэдэг бол гайхалтай.

Та төрөлт эхлэхээс өмнө ямар бэлтгэл хангах вэ?

Төрөлт эхлэхэд эмнэлэгт хэдийд очих, ямар бэлтгэл хангах талаар эртнээс төлөвлөсөн байвал таны санаа зовох нь багасна.

Төрөхөөр төлөвлөсөн эмнэлэгээ урьдчилан мэдсэн бай.

Эмнэлэгт юу хэрэгтэйг эртнээс сайн магадла.

Эмнэлэгт хэн таныг хүргэж өгөх, дараа нь хэн гаргаж авахыг бод.

Өөртөө төлөвлөгөөгөө гарга.

Хувцас хунараа бэлд.

Төрсний дараа хэрэглэх зүйлс

Урдуураа товчтой унтлаганы цамц 1-2 ээлж

Хөхний сүү шингээгч жийргэвч

Хөвөн даавуун дотуур хувцас

Ариун цэврийн хэрэгсэл

Бохирдсон хувцас хийх уут

Хэвлий дэх хүүхдийг хөгжмийн аялгуугаар хүмүүжүүлэх нь

Хэвлий дэх ургийн тархи нь дуу чимээг сонсдог учраас жирэмсэн болсон цагаасаа эхлэн сонгодог хөгжим сонсож, бүүвэйн дуу аялж, ирээдүйн хүүхдийн хүмүүжлийг эрт эхлэх хэрэгтэй.

Хөгжмийн аялгуугаар хэвлий дэх хүүхдийг хүмүүжүүлж болдог гэдгийг эрдэмтэд нээсэн байна. Дууны өнгө ба хэмнэл нь бараг өөрчлөлтгүйгээр урагт хүрдэг. Таны хүүхэд 50-60 дицебилийн хоорондох дуу чимээг хэвийн хүлээж авдаг бол 125 дицебилээс их чимээ шуугианд ядардаг. Хүүхэд ээжийнхээ дууг илүү сайн таниж, аавынхаа дууг сулавтар сонсож муухан танидаг. Аав та ч өөрийнхөө дуу хоолойг таниулахад суралцах хэрэгтэй.

Та байнга хэмнэлттэй хөнгөн хөгжим сонсож, ном уншиж, аядуу тайван байх нь хүүхдийн хүмүүжилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт байх болно.

Төрөлт бол аз жаргал мэдрүүлсэн гайхамшигтай мөч

Аавууд хүүхэддээ юу бэлдэх вэ?

Эмийн хэрэгсэл /эмчээс зөвлөгөө авч байж бэлдэх/

Живх

Унаа /хүүхдийн машины стандарт суудал/

Ариун цэвэр /нулимс гаргадаггүй шампунь, хүүхдийн биеийн саван, зөөлөн алчуур, хүүхдийн ванн гэх мэт/

Хөвөн даавуун хувцас /хүүхдэд зориулсан угаалгын нунтаг/

Хооллолт /угж, хөх, хүүхдийн энгэрэвч/

Хүүхдийн өрөө

Хүүхдийн ор урт биш байвал аюул ослоос сэргийлнэ

Орны гудас нэвтрэхгүй, хатуу материалтай байвал бөөгнөрч  хүүхдийн толгой өвтгөхгүй.

Та жирэмслэхээр төлөвлөсөн бол дараах шинжилгээг хийлгээрэй

Цусны ерөнхий шинжилгээ

Цусны бүлэг тодорхойлох

Цусны резус тохироо үзэх

Цусан улаануудын шинжилгээ

Үтрээний наалдацын шинжилгээ

Умайн хүзүүний эсийн шинжилгээ

35-аас дээш насанд хөхний рентген зураг авахуулах 

Элэгний В, С вирус, ДОХ, тэмбүү зэрэг өвчний шинжилгээ өгөх

Хурц ба архаг өвчтэй бол эмчтэй ярилцаж нэмэлт шинжилгээг хийлгэ.

Хүүхдэд зориулж бэлтгэх зүйлс:

Нярай хүүхдэд шаардлагатай зүйлсийн ихэнхийг эмнэлгээс гаргадаг. Тэглээ ч гэсэн дараахь зүйлсийг бэлдээд дуудсан цагт авчрахад бэлтгэж тавьсан байна.

Хөвөн даавуун өлгий

Хөвөн даавуун хос хөнжил, даавуу, нярайн живх

Даавуун хувцас /дотуур гадуур цамц, малгай, өмд,  оймс гэх мэт/

Хүүхдэд зориулсан машины суудал