Жирэмслэлт

Дутуу төрөлт

Хэвийн жирэмслэлтийн тээлтийн хугацаа 38-42 долоо хоног үргэлжилнэ. Харин жирэмсний 22-37 долоо хоногийн хугацаанд төрөхийг дутуу төрөлт гэнэ. Дутуу төрөлтийн хугацаа хэдий чинээ эрт байна таны хүүхдийн эрүүл мэндэд төдий хэмжээгээр таагүй нөлөө үзүүлнэ.

Хөгжиж буй орнуудад нийт жирэмсний 10 орчим хувь нь дутуу төрөлтөөр төгсөж байгаа бөгөөд 1000 дутуу төрөлтөнд дунджаар 10 нь нас бардаг гэсэн судалгаа байна. Дутуу төрөлт эхийн биед нөлөөлөхгүй байх боломжтой. 

Дутуу хүүхдийн эрхтэн системийн үйл ажиллагаа бүрэн гүйцэд хөгжөөгүй учраас амьгүй төрөх, ургийн гаж хөгжил үүсэх магадлал өндөр, амьд төрлөө гэхэд эмнэлэгт удаан хугацаагаар сувилах шаардлагатай учир эх нь үргэлж санаа зовж байдаг.

Дутуу нярай нь төрсний дараа харшлын гаралтай амьсгалын замын өвчин, хооллох хүндрэл, тархины сааталтай болох эрсдэл хамгийн өндөр байдаг. Дутуу төрсөн нярай нь эхийн биеэс дархлааны эсийн эсрэг биеийг бүрэн гүйцэд авч хөгжөөгүй учраас халдвар авах эрсдэл ихтэй байдаг. Үүнээс хамгаалахын тулд шинэ төрсөн дутуу нярайг эмнэлэгт хэвтүүлэн аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй. Дутуу төрөхөд хүүхдэд  биеийн болоод оюуны эмгэг үүсэх эрсдэлтэй, ураг амьгүй болох магадлал ихэсдэг.

Дутуу төрсөн хүүхдэд залгих болон хөхөх рефлекс үүсээгүй учир ходоодонд тавьсан гуурсаар хооллох асуудал үүснэ. Дутуу хүүхдийн арьс үрчгэр, бие жижиг, арьс шар өнгөтэй толгой, нүд нь том байдгаараа онцлогтой.

Дутуу төрөх эрсдэлийг урьдчилан мэдэж болох уу?

Одоо болтол дутуу төрөхийг мэдэх боломжгүй байдаг бөгөөд дутуу төрөлтөнд удамшлын өөрчлөлт байгаа эсэхийг тодруулах нь чухал. Өмнө дутуу төрж байсан бол дутуу төрөх эрсдэл хамгийн өндөр байна. Бас өөр нэг чухал эрсдэлд хүчин зүйл бол олон удаагийн төрөлтүүд байдаг. Ээжийн нас 30-аас их, 17-с бага байвал дутуу төрөх эрсдэл нэмэгдэнэ.

Дутуу төрөлт үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд:

Эхийн эрүүл мэндтэй холбоотой хүчин зүйлс:

Умайн хүзүүний дутмагшил

Урьд нь дутуу төрж байсан

Жирэмсэн эмэгтэй 2 болон түүнээс олон хүүхэд тээж байгаа тохиолдолд

Амьдралын хэв маягаас нөлөөлөх хүчин зүйлс:

Оройтож хяналтанд орох эсвэл жирэмсний хяналт байхгүй

Тамхи татах

Архи согтууруулах ундаа

Хориотой эм хэрэглэх

Дутуу төрөхөөс сэргийлэх

Ээжүүд хүүхдээ эрүүл аюулгүй тээж төрөх баталгаа болж өгч чадах зарим арга хэмжээг авах хэрэгтэй. Хамгийн чухал нь жирэмсний байнгын хяналт сайн байх хэрэгтэй. Гэхдээ ганцхан удаа гэсэн үг биш байнга тогтмол анхаарал тавих нь сайн үр дүнтэй байж чадна.

Дутуу төрөх тохиолдолд эмч юу хийхийг зөвлөдөг вэ?

Эмч дууд. Хэрэв таны төрөлт хугацаанаасаа өмнө эхэлбэл эмч умайн базлалтыг зогсоох арга хэмжээ авч эмийн эмчилгээ хийнэ. Үүний зэрэгцээ хэвтрийн дэглэм оруулж, шингэн уулгах арга хэмжээ авна. Та хажуугаараа, тэр тусмаа зүүн хажуугаараа  хэвтвэл илүү сайн байх болно.